Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Мьянмарын Рохингя үндэстнүүд Бангладеш руу дүрвэж байна

Мьянмар дахь муслим шашны цөөнх болох Рохингя үндэстнүүд хөрш Бангладеш руу ихээр дүрвэж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мьянмарын Рохингя үндэстнүүд Бангладеш руу дүрвэж байна
Мьянмарын Рохингя үндэстнүүд Бангладеш руу дүрвэж байна. Зураг: МҮОНРТ

Мьянмар дахь муслим шашны цөөнх болох Рохингя үндэстнүүд хөрш Бангладеш руу ихээр дүрвэж байна. Өнгөрсөн баасан гарагт Рохингя үндэсний босогчид Рахинэ мужийн цагдаагийн хэсгүүд рүү халдсан. Мөргөлдөөн бямба гараг хүртэл сунжирч, энэ үеэр 100 гаруй хүн амиа алдсан юм.

Эмх замбараагүй байдал үүссэнтэй холбоотойгоор ихэвчлэн хүүхэд, эмэгтэйчүүд бүхий 18500 орчим Рохингя үндэстэн өнгөрсөн 4 хоногийн дотор Бангладеш руу дүрвээд байна гэсэн тооцоог Олон улсын цагаачлалын асуудал эрхэлсэн газар гаргажээ. Рахинэ мужид 1 сая гаруй Рохингя үндэстэн амьдардаг. Сүүлийн жилүүдэд Рохингя үндэстнүүд Мьянмарын Засгийн газрыг шашны цөөнхийг ялгаварлан гадуурхаж байна гэсэн шалтгаанаар Бангладеш руу ихээр дүрвэх болсон.

Мьянмар улс Рохингя үндэстэнд иргэний эрх олгохоос татгалздаг юм байна. Энэ явдалтай давхцан Малайзын нийслэл Куала Лумпур хотод 1000 орчим Рохингя үндэстэн Мьянмарын Засгийн газрыг эсэргүүцэн жагсаал хийсэн байна. Тэд Мьянмарын элчин сайдын яаманд хандан хүний эрхийг зөрчихгүй байхыг уриалжээ.

Хуваалцах