Мьянмарын сөрөг хүчин саналаараа тэргүүлж байна
Өнгөрсөн ням гарагт болсон Мьянмарын парламентын сонгуулийн дүн урьдчилсан байдлаар гарч байна. Мьянмарын сонгуулийн хороо санал тооллогын урьдчилсан дүнгээр
Мэдээллийн алба

Өнгөрсөн ням гарагт болсон Мьянмарын парламентын сонгуулийн дүн урьдчилсан байдлаар гарч байна. Мьянмарын сонгуулийн хороо санал тооллогын урьдчилсан дүнгээр сөрөг хүчний Ардчилалын төлөөх Үндэсний холбоо нам саналаараа тэргүүлж байгаа тухай мэдээлж байна.
Сонгуулийн саналын урьдчилсан дүнгээр Мьянмарын сөрөг хүчний Ардчилалын төлөөх Үндэсний холбоо нам парламентын доод танхимын 54 суудлын 49-д нь ялалт байгуулжээ. Ингэснээр Аун Сан Су Чи-гийн тэргүүлдэг сөрөг хүчин засгийн газар эмхлэн байгуулахад шаардлагатай суудлын 70 гаруй хувийг авч байна. Одоогийн байдлаар эрх баригч нам парламентын доод танхимд дөнгөж гурван суудал авчээ. Гэхдээ цэргийн дэмжлэгтэй эрх баригч нам парламентын нийт суудлын дөрөвний нэг буюу 25 хувийг аль хэдийн захиалсан байдаг юм байна. Хэрвээ цэргийнхэн нийт сонгогчдын саналын 40 хувийг авбал захиалсан 25 хувьтай нэгтгээд парламентад олонх болж гарч ирэх боломжтой юм.
Зүүн Өмнөд Азийн Мьянмар улсад парламентад олонх болоход улс төрийн аль нэг нам нийт суудлын гуравны хоёрийг авах шаардлагатай. Нобелийн энх тайвны шагналтан Аун Сан Су парламентын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байна. Мөн Эрх баригч Эв нэгдэл хөгжлийн холбооны нам ч ялагдлаа хүлээн зөвшөөрч, сонгуулийн урьдчилсан дүнг хүлээн зөвшөөрч байна. Мьянмарын сонгуулийн хорооныхон өчигдрөөс санал тооллогын дүнг зарлаж эхэлсэн. Гэхдээ орон даяар бүх саналыг тоолж дуусахад хоёроос гурван долоо хоног шаардагдаж магадгүй сонгуулийн хороо нь мөн үзэж байна.


















