Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Мьянмарын цэргийн эрхтэнүүд Янгоны нийт 6 дүүрэгт дайны байдал зарлажээ

Мьянмарын төр засгийн эрхийг хяналтандаа авсан цэргийн эрхтэнүүд тус улсын 2 дахь том хот Янгоны 4 дүүрэгт нэмж дайны байдал зарлаж онцгой байдал тогтоосноо зарлалаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мьянмарын цэргийн эрхтэнүүд Янгоны нийт 6 дүүрэгт дайны байдал зарлажээ
Мьянмарын цэргийн эрхтэнүүд Янгоны нийт 6 дүүрэгт дайны байдал зарлажээ. Зураг: МҮОНРТ

Мьянмарын төр засгийн эрхийг хяналтандаа авсан цэргийн эрхтэнүүд тус улсын 2 дахь том хот Янгоны 4 дүүрэгт нэмж дайны байдал зарлаж онцгой байдал тогтоосноо зарлалаа. Энэ тухай зарлигийг төрийн мэдлийн Эм Ар ТВ сувгаар уншиж танилцуулсан байна.

Мьянмарын төрийн мэдлийн телесувгаар дамжуулснаар Янгоны нийт 6 дүүрэгт цэргийнхэн дайны байдал зарлаж онц байдал тогтоогоод байна. Цэргийн эрхтэнүүд өнгөрсөн 2 дугаар сарын 1-нд төр засгийн эрх мэдлийг гартаа оруулсны дараа улс орон даяар онц байдал зарласан. Гэхдээ дайны байдалд шилжих зарлигийг анх гаргасан юм.

Цэргийнхэн засгийн газрыг түлхэн унагаснаас хойш хамгийн олон хүн амь насаа алдсан эсэргүүцлийн жагсаал тус улсад боллоо. Улс төрийн хоригдлуудад туслах ассоциациас мэдээлснээр жагсаалын үеэр нийт 38 орчим хүн амиа алдаж, 80 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Мөн тус ассоциацийн мэдээгээр 10-аад хүн баривчлагдаад байгаа аж.

Хуваалцах