Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Мьянмарын улс төрийн хоригдлууд суллагдаж эхэллээ

Улс төрийн хоригдлууд дунд сэтгүүлчид, алдартнууд, цахим орчинд нөлөөтэй идэвхтнүүд байсан юм. Тэднийг Засгийн газрын эсрэг үйл ажиллагаанд оролцсон хэргээр өнгөрсөн 2 дугаар сараас эхлэн барьж хорьсон билээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мьянмарын улс төрийн хоригдлууд суллагдаж эхэллээ
Мьянмарын улс төрийн хоригдлууд суллагдаж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Мьянмарын цэргийн хүчнийхэн улс төрийн хоригдлуудад өршөөл үзүүлэн суллаж эхэллээ.

Уржигдар оройноос эхлэн Мьянмар улсын хамгийн том шорон Инсейн гадаа олон хүмүүс цугларч удаан хугацаанд хоригдсон ах дүү, хамаатан садангаа тосч авсаар байна.

Улс төрийн хоригдлууд дунд сэтгүүлчид, алдартнууд, цахим орчинд нөлөөтэй идэвхтнүүд байсан юм. Тэднийг Засгийн газрын эсрэг үйл ажиллагаанд оролцсон хэргээр өнгөрсөн 2 дугаар сараас эхлэн барьж хорьсон билээ. Харин Өршөөлийн хуульд тус улсын удирдагч асан Аун Сан Су Чи тэргүүтэй улс төрийн зүтгэлтнүүд багтаагүй байна.

Өнгөрсөн хоёрдугаар сард төрийн эргэлт хийн гарч ирсэн генерал Мин Аун Хлэйн Мьянмарын төв телевизээр үг хэлэхдээ “Орон даяар 1316 хэрэгтнийг шоронгоос суллаж, 4320 хүнд оноосон ялыг түдгэлзүүллээ” хэмээн мэдэгдсэн юм.

Улс төрийн хоригдлуудад туслах нийгэмлэгийн тайланд тус улсад төрийн эргэлт гарснаас хойш 9043 хүн баривчлагдсан хэмээн дурджээ.

Хуваалцах