Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Мюнхений бага хурал эхэллээ

Дэлхийн өнцөг булан бүрт, улс орны дээд албан тушаалтнууд олон улсын аюулгүй байдлын уулзалтыг ашиглан ОХУ-ыг Украины хилээс цэргээ татахыг уриалж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мюнхений бага хурал эхэллээ
Мюнхений бага хурал эхэллээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн өнцөг булан бүрт, улс орны дээд албан тушаалтнууд олон улсын аюулгүй байдлын уулзалтыг ашиглан ОХУ-ыг Украины хилээс цэргээ татахыг уриалж байна. Тэд мөн хурцадмал байдлыг дипломат аргаар шийдвэрлэх хүчин чармайлтаа батлах төлөвтэй байна.

Германы Өмнөд хэсэгт өнөөдөр эхлэх Мюнхений аюулгүй байдлын 58 дахь удаагийн бага хуралд АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис, Германы Канцлер Олаф Шольц, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нар оролцоно. Харин ОХУ оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Аюулгүй байдлын бага хурлын хоёр дахь өдөр буюу бямба гарагт Их долоогийн Гадаад хэргийн тэргүүн нарын яаралтай хуралдаан эхлэх юм. Одоогийн Их долоогийн бүлгийг даргалж байгаа Герман улс Украины нөхцөл байдлын тал дээр долоон орны эв нэгдлийг харуулахыг зорьж байна гэж мэдэгдлээ.

Их долоогийн хэлэлцээрээр “Хэрэв ОХУ Украин руу довтлох юм бол дипломат арга замаар хурцадмал байдлыг намжаах, хориг арга хэмжээ авах зэрэг хатуу арга хэмжээ авахыг эрэлхийлэх бололтой” гэж ажиглагчид үзэж байна.

Хуваалцах