Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

МЗЭ-ийн УЗ-ийн шинэ даргаар Ц.Буянзаяа сонгогдлоо

Монголын Зохиолчдын Эвлэл”-ийн XV их чуулган энэ сарын 20-21-ний өдрүүдэд болж өндөрлөлөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МЗЭ-ийн УЗ-ийн шинэ даргаар Ц.Буянзаяа сонгогдлоо
МЗЭ-ийн УЗ-ийн шинэ даргаар Ц.Буянзаяа сонгогдлоо. Зураг: МҮОНРТ

Монголын Зохиолчдын Эвлэл”-ийн XV их чуулган энэ сарын 20-21-ний өдрүүдэд болж өндөрлөлөө.

Энэхүү Их хурлаараа өнгөрсөн дөрвөн жилийн тайлангаа хэлэлцэж, ирэх дөрвөн жилд Монголын зохиолчдын эвлэлийг удирдах бүрэлдэхүүнийг сонгосон тул шүүмжлэл ихтэй, ширүүхэн хурал болжээ.

Хуралдааны хоёр дахь өдөр МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн даргыг сонгожээ. Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, П.Батхуяг, Ц.Хулан, Ц.Буянзаяа, Жа.Баяржаргал гэсэн таван хүний нэрийг дэвшүүлснээс Г.Мэнд-Ооёо нэрээ дэвшүүлэхээс татгалзжээ.

Ингээд их хурлын төлөөлөгчдийн санал хураалтаар МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн даргаар зохиолч, яруу найрагч Ц.Буянзаяаг сонгожээ. Шинээр сонгогдсон Удирдах зөвлөл ойрын хугацаанд хуралдаж, МЗЭ-ийн Гүйцэтгэх захирлыг томилох аж. Одоогоор яруу найрагч Г.Мөнхцэцэг Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Түлхүүр үг:Монголын Зохиолчдийн ЭвлэлЦ.Буянзаяа
Хуваалцах