Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МЗХ дэнчингийн 240 мянган төгрөгийг буцааж шилжүүлжээ

Монголын Залуучуудын Холбооноос зохион байгуулсан шинэ бүтэц Үндэсний залуучуудын зөвлөл албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүллээ. Шинэхэн зөвлөлд орж чадаагүй юм уу, орохыг ч хүсээгүй хүмүүс гаднаас нь мөнгөний

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МЗХ дэнчингийн 240 мянган төгрөгийг буцааж шилжүүлжээ
МЗХ дэнчингийн 240 мянган төгрөгийг буцааж шилжүүлжээ. Зураг: МҮОНРТ

Монголын Залуучуудын Холбооноос зохион байгуулсан шинэ бүтэц Үндэсний залуучуудын зөвлөл албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүллээ. Шинэхэн зөвлөлд орж чадаагүй юм уу, орохыг ч хүсээгүй хүмүүс гаднаас нь мөнгөний байгууллага хэмээн дүгнэж, шүүмжлэх нь цөөнгүй. Нэг сарын хугацаанд ҮЗЗ-д нээлттэй байдлаар сонгууль зарлан, нэр дэвшигчдийг бүртгэхэд 500 гаруй хүн дэнчингийн мөнгөө төлж, бүртгүүлсэн аж. Гэвч ҮЗЗ-ийн суудлын тоо нь 339 учраас 200 орчим хүн хасагдана гэсэн үг. Тэднээс авсан мөнгийг хэрхэх вэ гэдэг асуулт зарим хүнд бий. Албаны хүнээс тодруулахад санаа зовох зүйлгүй гэдгийг хэлээд “ҮЗЗ-ийн гишүүнд нэр дэвшигчийн дэнчингийн мөнгө 240 мянган төгрөг. Нэр дэвшигчийг онлайнаар бүртгэж, МЗХ-ны дансанд мөнгөө оруулснаар нэр дэвших эрх нь баталгаажсан” гэв. Сонгогдож чадаагүй хүмүүсийн мөнгийг данс руу нь эргүүлээд шилжүүлжээ.

Гишүүнээр сонгогдсон хүмүүсийн дэнчингийн мөнгө нь буцааж олгогдохгүй. Гэхдээ жил бүр төлөх ёстой татварт нь тооцогдоод, суутгагдах юм гэж тайлбарлалаа. Дашрамд, шинэ дүрмээр МЗХ-ны идэвхтэн гишүүнээс Ерөнхийлөгч хүртэл бүх шатны гишүүн нь жил бүрийн хоёрдугаар сараас өмнө татвар төлөх үүрэгтэй. Идэвхтэн гишүүний татвар жилд 1000 төгрөг байдаг бол Ерөнхийлөгчийнх 1.5 сая, дэд Ерөнхийлөгч нэг сая төгрөгтэй тэнцэнэ. Харин ҮЗЗ-ийн гишүүнийх 240 мянган төгрөг бөгөөд үүнийг 12 сард хуваахад 20 мянган төгрөг болж буй аж. Татварын мөнгө нь МЗХ-ны үйл ажиллагааны зардалд зориулагдах бол нөгөө талаасаа гишүүдэд хариуцлагатай алба гэдгийг ухамсарлуулах механизм гэж тайлбарлаж байв.

Хуваалцах