Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

МЗХ-ны Хууль эрх зүйн байнгын хороо мэдэгдэл гаргалаа

Монгол Улсын шүүх бүрэлдэхүүн Л.Гансүх нарт холбогдох хэргийг шүүж байгаатай холбогдуулан Монголын Залуучуудын Холбооны Хууль Эрх зүйн Хорооноос дараах байр суурийг илэрхийлж байна.

МЗ
Монголын Залуучуудын Холбоо

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
МЗХ-ны Хууль эрх зүйн байнгын хороо мэдэгдэл гаргалаа
МЗХ-ны Хууль эрх зүйн байнгын хороо мэдэгдэл гаргалаа. Зураг: МҮОНРТ

Монголын залуучуудын холбоо Хууль эрх зүйн байнгын хороо

Хэвлэлийн мэдэгдэл

2015.09.16

Монгол Улсын шүүх бүрэлдэхүүн Л.Гансүх нарт холбогдох хэргийг шүүж байгаатай холбогдуулан Монголын Залуучуудын Холбооны Хууль Эрх зүйн Хорооноос дараах байр суурийг илэрхийлж байна.

Монгол Улсын Үндсэн хууль хийгээд Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан зарчмуудад үл хүндэтгэлтэй хандаж, зориудаар зохион байгуулалттайгаар шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байгаа үйлдэл нь нийгэм олон нийтэд төдийгүй, хууль дээдлэх зарчимд төдийлөн нийцэхгүй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 15-р зүйлийн 15.2-т Албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно гэсэн байдаг. Гэтэл энэ заалт зөрчигдөж байна.

Учир нь2015 оны 08 сарын 3-ны өдөр, 2015 оны 08 сарын 17-ны өдөр, 2015 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр, 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөрявагдах байсан шүүх хурлуудыг тус тус шүүгдэгчдийнөмгөөлөгчдийн зүгээс хойшлуулж байгаа нь Шүүхийнхараат бус бие даасан байдалд нөлөөлж буйн тод илрэлюм.

Монгол Улсын Үндсэн хуулийн 49.1- Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана хэмээн заасан байдаг.

Мөн Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 15-р зүйлд- Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах зарчимтай хэмээсэн.Энэ утгаараа дараахь заалтууд болох

15.1-Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана гэх заалт бүхий хуулиа барьж ажиллаж байгаа шүүгчийн үйл ажиллагаанд нөлөөлөж байгааг

15.3-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхээр хүлээн авсан шүүгч, шүүх бүрэлдэхүүн бусдаас нөлөөлөл үзүүлэхээр завдсан тохиолдолд нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө.

Гэх дээрх заалтын дагуу шүүх хуралдааны явцад шүүхийн процесст хүндэтгэлтгүй хандаж байгаа ньМонгол УлсынҮндсэн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг тус тус зөрчиж мөн нийгэмд шүүхийг үл хүндэтгэх, төрийн шүүн таслах ажиллагаанд эрх бүхий албан тушаалтнууд нөлөөлөхийг оролдож болно, олон нийтийн хандлагыг зохиомолоор хөөргөдөн зориудаар шүүхийг сул дорой эсвэл нэг талыг барьж байгаа мэтээр сөрөг хандлагатайгаармушгин ойлгуулж байгаа үйлдэлийг залуу хуульчид бид буруушааж байна. Иймээс шүүхэд нөлөөлөх гэсэн аливаа оролдлогоо таслан зогсоож Монгол Улсын шүүх, шүүгчид, Монгол Улсын яллагчид болон гэрч, шүүгдэгчид бүгд хуулийн заалтуудаа барин ажиллаж шударга, үнэн, зөв шийдвэр гаргана гэж найдаж энэхүү мэдэгдэлийг хийж байна.

УЛААНБААТАР ХОТ

Хуваалцах