Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МЗХ-ны төлөөлөгчид Сингапурийн хүүхэд, залуучууд, хөгшчүүлд зориулсан дүүргийн хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа

МЗХ-ны төлөөлөгчдийн Зүүн Өмнөд Азийн орноор хийж буй айлчлал Сингапур Улсад үргэлжилж байгаа бөгөөд энэ сарын 28-ны үдээс хойш Сингапур Улсын Залуучуудын Үндэсний Зөвлөлийн тэргүүн Jackie Goh угтаж авлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МЗХ-ны төлөөлөгчид Сингапурийн хүүхэд, залуучууд, хөгшчүүлд зориулсан дүүргийн хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа
МЗХ-ны төлөөлөгчид Сингапурийн хүүхэд, залуучууд, хөгшчүүлд зориулсан дүүргийн хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Зураг: МҮОНРТ

МЗХ-ны төлөөлөгчдийн Зүүн Өмнөд Азийн орноор хийж буй айлчлал Сингапур Улсад үргэлжилж байгаа бөгөөд энэ сарын 28-ны үдээс хойш Сингапур Улсын Залуучуудын Үндэсний Зөвлөлийн тэргүүн Jackie Goh угтаж авлаа. Монголын төлөөлөгчид Сингапур Улсын Залуучуудын Үндэсний Зөвлөлийн харьяа ажилладаг дүүргийн хүүхэд, залуучууд, хөгшчүүлд зориулсан хөгжлийн төвтэй танилцлаа.

Сингапур Улсад нийт дүүргийн дэргэдэх 107 хөгжлийн төв ажилладаг. Энэхүү төвүүдийн ажилтнууд нь төрийн албан хаагчид байх бөгөөд эдгээр төвүүдийн 90 хувийг төрөөс санхүүжүүлж, үлдсэн хувийг үйл ажиллагааныхаа орлогоор бүрдүүлдэг байна. Хөгжлийн төвд сагсан бөмбөгийн талбай, сургалтын өрөөнүүд, бие бялдаржуулах танхим зэрэг чөлөөт цагаа өнгөрөөх боломжтой танхимуудтай ажээ. Багш ажилчид нь төрийн албан хаагчид байхаас гадна сайн дурын ажилтнууд байдаг байна.

Сүүлийн үед Сингапур Улсын төрөөс залуучуудын асуудалд ихээхэн анхаарал тавьж ажиллах болсны зэрэгцээ Залуучуудын Үндэсний Зөвлөлийг тус улсын ерөнхий сайд тэргүүлдэг. Иймд тус улсын залуучуудын бодлого нь төрийн бодлого байдаг. МЗХ-ны ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат иймэрхүү хөгжлийн төвийг Монголд Сингапурийн хөрөнгө оруулалттайгаар барьж болох талаар санал тавилаа.

Сингапурийн Залуучуудын Үндэсний Зөвлөлийн /СЗҮЗ/ тэргүүн зөвхөн төв барихаар хязгаарлахгүйгээр бизнесийн болон ажил хэргийн бүхий л саналыг Монголын талаас хүлээн авч хэлэлцэх, цаашид хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Эцэст нь Монгол Улсад ирэх есдүгээр сард болох Азийн Залуучуудын чуулга уулзалтад оролцох албан ёсны урилгыг СЗҮЗ-ийн тэргүүн болон дүүргийн даргад гардууллаа.

Хуваалцах