Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МЗХ-ны захиалгат анги нээгдлээ

Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар Удирдлагын Академид Монголын Залуучуудын Холбооны захиалгат нийгмийн ухааны анги шинээр нээгдлээ. Монголын Залуучуудын Холбооны захиалгат уг анги нь ямар нэгэн нам, эвслийн захиалгат бус зөвхөн залуучууддаа хандсан, тэднийг хөгжүүлэхэд чиглэгдснээрээ он

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МЗХ-ны захиалгат анги нээгдлээ
МЗХ-ны захиалгат анги нээгдлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар Удирдлагын Академид Монголын Залуучуудын Холбооны захиалгат нийгмийн ухааны анги шинээр нээгдлээ. Монголын Залуучуудын Холбооны захиалгат уг анги нь ямар нэгэн нам, эвслийн захиалгат бус зөвхөн залуучууддаа хандсан, тэднийг хөгжүүлэхэд чиглэгдснээрээ онцгой ач холбогдолтой аж.

Энэ ангид МЗХ-ны дэргэдэх Эрүүл мэндийн хорооны дарга буюу Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, БНСУ-ын Чежү дэх Залуучуудын холбооны тэргүүн Г.Баатархүү, Авто замчин залуучуудын холбооны тэргүүн Н.Мөнхбаясгалан, Өмнөговь, Дундговь, Говь-Алтай, Дорноговь аймгийн Залуучуудын холбооны тэргүүлэгч гишүүд мөн МЗХ-оос явуулж буй үйл ажиллагааг дэмжин идэвхитой оролцдог сайн дурын залуусаа хамруулсан байна.

Одоогийн байдлаар 30 хүнийг бүртгэн хичээлээ эхлүүлсэн бөгөөд цаашид ямар байдлаар сургалт үргэлжлэх, хүн нэмж элсэх боломжтой эсэхийг дараа дараагийн симистерт анги танхимын боломж бололцоо, өөр ямар захиалга ирэхээс шалтгаалах аж.

Түлхүүр үг:МЗХ-ны захиалгат анги нээгдлээ
Хуваалцах