Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МЗХ-ныхон 429-р ангийн хоригдлуудтай уулзана

Жил бүрийн 8 сарын 25 нд тэмдэглэн өнгөрүүлдэг Монголын залуучуудын өдөр-ийг тохиолдуулан МЗХ-оос цуврал ажлуудыг хийж байгаа. Энэ сарын 24-нд МЗХ-ны дэргэдэх “Залуучуудын хүмүүнлэгийн хороо”, “Залуучуудын хөдөлмөрийн төв бирж” хамтран ШШГЕГ-ын харьяа хорих 429-р ангийн “Нээлттэй хаалганы өдөр”-өөр

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МЗХ-ныхон 429-р ангийн хоригдлуудтай уулзана
МЗХ-ныхон 429-р ангийн хоригдлуудтай уулзана. Зураг: МҮОНРТ

Жил бүрийн 8-р сарын 25 нд тэмдэглэн өнгөрүүлдэг "Монголын залуучуудын өдөр"-ийг тохиолдуулан МЗХ-оос цуврал ажлуудыг хийж байгаа. Энэ сарын 24-нд МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хүмүүнлэгийн хороо, Залуучуудын хөдөлмөрийн төв бирж хамтран ШШГЕГ-ын харьяа хорих 429-р ангийн Нээлттэй хаалганы өдрөөр тус хорих ангийн ажилтан, ажиллагсад болон ял эдэлж буй залуустай чин сэтгэлийн уулзалт, ярилцлага, лекцийг зохион байгуулах гэж байна. Мөн МЗХ-ны зүгээс цаашид сургалт, семинарыг тогтмол зохион байгуулж, хамтран ажиллахаар болжээ.

Энэхүү уулзалтын үеэр МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж ял эдэлж дуусаад суллагдан гарч буй залуусыг бүртгэн тохирсон ажлын байранд зуучлах ажлыг эхлүүлэхээр болжээ. Учир нь суллагдаад гарч буй залуусыг нийгэм тэр бүр таатай хүлээж авдаггүйгээс гадна ажилд ороход маш хүндрэлтэй байдаг аж.

Түлхүүр үг:МЗХ
Хуваалцах