Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МЗХ өнчин хүүхдүүдэд бүтэн жилийн хичээлийн хэрэглэл гардуулан өглөө

Монголын Залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хариу Нэхээгүй Тус” аян 17 дахь жилдээ үргэлжилж байна. Залуучууд өөрсдийнхөө санаачилгаар эхлүүлсэн

МЗ
Монголын Залуучуудын Холбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МЗХ өнчин хүүхдүүдэд бүтэн жилийн хичээлийн хэрэглэл гардуулан өглөө
МЗХ өнчин хүүхдүүдэд бүтэн жилийн хичээлийн хэрэглэл гардуулан өглөө. Зураг: МҮОНРТ

Монголын Залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хариу Нэхээгүй Тус” аян 17 дахь жилдээ үргэлжилж байна. Залуучууд өөрсдийнхөө санаачилгаар эхлүүлсэн уг ажил нь амьдралын баталгаажих түвшин доогуур амьдралтай бяцхан дүү нартаа туслах зорилготой юм.

Тус аяны хүрээнд 2014 оноос эхлэн Сэлэнгэ аймгийн Сүх­баатар, Зүүнбүрэн сумын заагаар урсах Орхон, Сэ­лэнгэ голын бэлчрээр гол гаталж явaaд, найман сартай хүүгээ тэврэн харамсалтайгаар алга болсон Н.Саран­чимэг гэдэг эмэгтэйн өнчирч хоцорсон хөвгүүдэд бага ангиа төгсөх хүртэл нь Монголын Залуучуудын Холбооноос хичээлийн иж бүрэн хэрэглэлээр хангахаар болсон билээ.

Мөн тэдэнтэй цуг амьдардаг 5 хүүхдийг энэ амралтын өдрүүдэд Монголын Залуучуудын Холбооны хамт олон эргэн очиж хичээлийн иж бүрэн хэрэглэлийг нь гардуулж өглөө. Энэхүү хичээлийн хэрэгслийг сайн санаат байгууллага болох “Төмөр Трейд” ХХК,Bravo shop”-ийн салбар болох “Baby bravo Mini bravo”, “Ханбогд капитал” ББСБайгууллагынхан хандивласан байна. “Хэний зүрх бусдын төлөө цохилно, тэр хүн үнэхээр агуу“ гэж нэгэн суут хүн хэлсэн байдаг. Бусдын төлөө цохилох зүрхтэй байна гэдэг энэ орчлонд төрсөн хүн бүхний хамгийн эрхэм чанар билээ. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Хуваалцах