Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Н.Алтанхуяг: Баярлалаа та бүхэнд

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг 11 дүгээр сарын 23-ны өглөө “Хаан жимс” амралтын газарт мотоциклийн осолд орсон. Ослын улмаас түүний эгэм хоёр хугарсан талаар эх сурвалжууд мэдээлсэн.

Д.
Д.Мягмардорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Алтанхуяг: Баярлалаа та бүхэнд
Н.Алтанхуяг: Баярлалаа та бүхэнд. Зураг: МҮОНРТ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг 11 дүгээр сарын 23-ны өглөө “Хаан жимс” амралтын газарт мотоциклийн осолд орсон. Ослын улмаас түүний эгэм хоёр хугарсан талаар эх сурвалжууд мэдээлсэн. Түүнд эмчилгээ хийсэн эмч нар БНСУ-д эмчлүүлэх зөвлөгөө өгснөөр маргааш нь яаравчлан ниссэн юм. Зарим мэдээллийн хэрэгслээр түүний бие маш хүнд байгаа гэх мэдээлэл тархсан нь дэмжигчдийнх нь санааг зовоож байсан юм. Тэгвэл хэсэг чимээгүй байсан Н.Алтанхуяг өөрийн цахим хуудсаараа дамжуулан дэмжигчидтэйгээ мэндчилжээ. Тэрбээр "Баярлалаа та бүхэнд. Эмчилгээгээ хийлгээд бие сайжирч байна. Удахгүй очно" хэмээн жиргэлээ.


Хуваалцах