Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Н.Алтанхуяг: Хийсэн ажил маань амьдралд нь нэмэр болсныг иргэдээсээ дууллаа

Хөгжлийг чөдөрлөдөггүй, бизнесийг мохоодоггүй төрийн төлөө баялаг бүтээгчдийнхээ санаа бодлыг сонсож байхаар тогтлоо. Хотын баруун зах руу төсвийн хөрөнгөөр инженерийн дэд бүтэц татаж, орон сууцны хороолол барьж байгаа ажлын явцтай Баянголын аманд очиж танилцлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Алтанхуяг: Хийсэн ажил маань амьдралд нь нэмэр болсныг иргэдээсээ дууллаа
Н.Алтанхуяг: Хийсэн ажил маань амьдралд нь нэмэр болсныг иргэдээсээ дууллаа. Зураг: МҮОНРТ

Хөгжлийг чөдөрлөдөггүй, бизнесийг мохоодоггүй төрийн төлөө баялаг бүтээгчдийнхээ санаа бодлыг сонсож байхаар тогтлоо. Хотын баруун зах руу төсвийн хөрөнгөөр инженерийн дэд бүтэц татаж, орон сууцны хороолол барьж байгаа ажлын явцтай Баянголын аманд очиж танилцлаа. Санаачилсан ажил, бүтээсэн амжилтаараа үлгэр жишээ болж буй шинэчлэлийн шинэ баатруудаа тодрууллаа гэж Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг ээлжит “Ерөнхий сайдын 30 минут” ярилцлагын эхэнд мэдээлэв. “11 11 төв”-д иргэдийн хэлсэн саналтай энэ өглөө танилцахдаа олзуурхууштай нэг мэдээ сонслоо. Замын-Үүдээс Эрдэнэт хүртэл нэг тонн ачааг 350 мянган төгрөгөөр тээвэрлэдэг байсан бол шинэ зам тавьснаар одоо 150 мянган төгрөгт багтдаг боллоо гэж иргэн н.Одонхүү мэдээлжээ. Хийсэн ажил маань ахуй амьдралд нь нэмэр болсныг иргэдээсээ дуулахад таатай байна гэж Ерөнхий сайд хэллээ. Энэ мэтчилэн мэдээллээ хуваалцсаны дараа Ерөнхий сайд сэтгүүлчдийн асуултад хариуллаа гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Хуваалцах