Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Н.Алтанхуяг: Хүний хувь заяа өөрийнх нь гарт байдаг юм шүү

Ерөнхий сайд Н.Алтанхуяг МУИС-ийн дугуй танхимд оюутнуудад лекц уншлаа. Хорин дөрвөн жилийн өмнө тэрбээр энэ танхимд оюутнуудад хичээл зааж байсан юм. Монголд өрнөсөн 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалд анхнаас нь гар бие оролцож, 1990 оны 9 дүгээр сарын 1-нд тэр үедээ нэр хүндтэй ажил

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Алтанхуяг: Хүний хувь заяа өөрийнх нь гарт байдаг юм шүү
Н.Алтанхуяг: Хүний хувь заяа өөрийнх нь гарт байдаг юм шүү. Зураг: МҮОНРТ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг МУИС-ийн дугуй танхимд оюутнуудад лекц уншлаа. Хорин дөрвөн жилийн өмнө тэрбээр энэ танхимд оюутнуудад хичээл зааж байсан юм. Монголд өрнөсөн 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалд анхнаас нь гар бие оролцож, 1990 оны 9 дүгээр сарын 1-нд тэр үедээ нэр хүндтэй ажил байсан их сургуулийн багшийн ажлаасаа чөлөөлөгдөх өргөдөл өгч байсан түүний ажил амьдрал ардчилсан хувьсгалын 24 жилтэй салшгүй холбоотой юм. Түүний дурсамж яриа тухайн үед орчлонд мэндлээгүй байсан өнөөгийн оюутан залууст сонирхолтой байлаа. Чөлөөт сонгууль, олон намын тогтолцоо, хэвлэлийн эрх чөлөө, ил тод байдал, шинэчлэлт өөрчлөлт зэрэг ойлголт өнөөдрийн бидний амьдралд хэвийн зүйл болжээ. Харин тэр үеийн нийгэмд цоо шинэ үзэгдэл байсан юм шүү гэж дурслаа. Гэхдээ 1990 онд ярьж байсан “өөрчлөлт шинэчлэлт”, “ил тод байдал"-ыг нийгмийн бүх хүрээнд гардан хийх боломж одоо л бидэнд олдож байна. Энэ өөрчлөлтийг хэн нэг дарга биш, иргэд өөрсдөө хийж байгаа юм гэдгийг онцолъё. Шинэчлэлийн Засгийн газар залуусынхаа, иргэдийнхээ үгийг сонсч, хэлснийг нь дэмжиж ажил болгохыг хичээж байна гэлээ. Чөлөөт ярилцлагын төгсгөлд Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүний хувь заяа өөрийнх нь гарт байдаг юм шүү гэж захиад ардчилал гэдэг дураараа байхын биш, чөлөөтэй бөгөөд хариуцлагатай байхын нэр гэдгийг залууст санууллаа.

Хуваалцах