Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Н.Алтанхуяг Польшийн Ерөнхийлөгчтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Польш улсын Ерөнхийлөгч Бронислав Коморовски манай улсад ажлын айлчлал хийж байна.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Алтанхуяг Польшийн Ерөнхийлөгчтэй уулзлаа
Н.Алтанхуяг Польшийн Ерөнхийлөгчтэй уулзлаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Польш улсын Ерөнхийлөгч Бронислав Коморовски манай улсад ажлын айлчлал хийж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг эрхэм Ерөнхийлөгчтэй уулзахдаа “Монгол Улсын Ерөнхийлөгч энэ оны эхээр Польш улсад айлчилсан. Өнөөдөр Ерөнхийлөгч та манай улсад айлчилж байна. Энэхүү өндөр дээд хэмжээний харилцан айлчлал нь манай хоёр орны хамтын ажилллагааг шинэ шатанд гаргах, улам өргөжих боломж олгож байна” гэлээ. Манай улсыг ардчилал, зах зээлийн тогтолцоонд шилжихэд Польш улс анхнаас нь дэмжиж ирсэнд талархаж байдгаа илэрхийллээ.

Манай Польш улсад хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл болон уул уурхай, эрчим хүч зэрэг салбарт өндөр технологи нэвтрүүлсэн туршлага бий. Энэ чиглэлээр хамтран ажиллах боломж бий. Мөн боловсролын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч ажиллахаа Польшийн Ерөнхийлөгч уулзалтын үеэр илэрхийллээ. Тус улсаас санал болгосон нөхцөлт зээлийг барилга, орон сууцны салбарт зориулах сонирхолтой байгаа гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.

Хуваалцах