Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Н.Алтанхуяг: Ялалт, ялагдлын түүхэн жимээр бид 25 жил алхлаа

Ардчилсан нам байгуулагдсаны 25 жилийн ойн баярыг тохиолдуулан тус намын дарга асан Н.Алтанхуяг өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэндчилгээ дэвшүүлжээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Алтанхуяг: Ялалт, ялагдлын түүхэн жимээр бид 25 жил алхлаа
Н.Алтанхуяг: Ялалт, ялагдлын түүхэн жимээр бид 25 жил алхлаа. Зураг: МҮОНРТ

Ардчилсан нам байгуулагдсаны 25 жилийн ойн баярыг тохиолдуулан тус намын дарга асан Н.Алтанхуяг өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэндчилгээ дэвшүүлжээ.

Тэрбээр "Ялалт ялагдлын түүхэн жимээр бид хамтдаа 25 жил алхлаа. Ардчиллын ойн баярын энэ түүхэн чухал өдөр өнгөрснөө эргээд нэг санах учиртай. Ардчилал бидэнд юу өгөв, бид юун дээр алдав, бид юуг засаж залруулан цааш үргэлжлүүлэх вэ гэдэг асуулт өнөөдөр хариултаа нэхсээр байна.

Бид 25 жилийн өмнө Монголын маргаашийг бүтээхээр нэгдсэн. Мянга мянган ардчилагчид зорьсон тэмцсэн, зүтгэсэн ялсан. Бидэнд том зорилго бий. Айдасгүй, авлигаггүй, хүний эрх, эрх чөлөөг дээдлэсэн хүнлэг энэрэнгүй, хүчирхэг хөгжингүй маргаашийн Монголыг бүтээх нь бидний гол зорилго. Хамдтаа эвтэй, хүчтэй байвал Монгол Улс маань хөгжинө, хүчирхэгжинэ. Алдаа онооны шуурган дундуур зүтгэсээр урагш алхах боломж 22 жилийн дараа бидэнд олдсон. Ардчиллынхан бид хийж бүтээхэд хоёр жил багаддаггүйг нотолж чадсан. Ард түмнийхээ итгэлийг дааж, хоёрхон жилийн хугацаанд нүдэнд үзэгдэж, гарт баригдах бодит бүтээн байгуулалтуудыг эхлүүлж, хийж чадсан ардчилагчиддаа, дэмжигчиддээ талархал илэрхийлье. Энэ бүх ялалт амжилтын түүхэн эзэд болсон Ардчилсан намын мянга мянган гишүүддээ Ардчиллын баярын мэнд хүргэе" гэжээ.

Хуваалцах