Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Н.Алтанхуягийг Авлигатай тэмцэх газарт дуудлаа

Өнөөдөр 14 цагийн үед Авлигатай тэмцэх газраас Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг сэжигтнээр тооцож мэдүүлэг авах болсон тухай зарлан дуудах иржээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Алтанхуягийг Авлигатай тэмцэх газарт дуудлаа
Н.Алтанхуягийг Авлигатай тэмцэх газарт дуудлаа. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр 14 цагийн үед Авлигатай тэмцэх газраас Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг сэжигтнээр тооцож мэдүүлэг авах болсон тухай зарлан дуудах иржээ. Зарлан дуудах бичгийн дагуу тэрбээр 16:00 цагийн үед Авлигатай тэмцэх газарт очихдоо хэвлэл мэдээллийнхэнд яриа өгсөн юм.

Зарлан дуудах болсон шалтгааныг тайлбарлахдаа тэрбээр "Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гээд хэлчихсэн чинь олон үйл явдлууд өрнөх юм шиг байна. Ер нь бол манай Ерөнхийлөгч ч бай , түүний бий болгочихсон хууль хяналтын байгууллага дотор нэг хонгил байдаг гэж би энэ дөрөвдүгээр сард хэлж байсан. Тэр хонгил руугаа шахаж оруулах гэж олон жил оролдож байгаа. Намайг Ерөнхий сайд байхаас эхлээд л хэрэг төвөг элдэв юмаар худал, үнэн, зохиомлоор хэрэг үүсгээд явсан..., ”... Би хоёр зүйлд харамсаж байна. Нэгдүгээрт, намайг эртхэн шиг дуудаж авчраад асуучихгүй, олон хүнийг шорон янданд тарчилгаж байгаа явдлаа болих хэрэгтэй. Хоёрдугаарт Ц.Элбэгдорж бид 1990 оноос эхэлж, ардчиллын төлөө явсан. Түүний үгэнд заавал орох ёстой, үгэнд орохгүй бол шоронд ордог ийм ардчиллын төлөө би яваагүй. Ийм хоёрхон сонголттой ардчилал Монгол Улсад байж болохгүй шүү, монголчууд минь. Ер нь бол Ц.Элбэгдоржийн үгэнд ч ормооргүй байна. Улс эрх орныхоо төлөө зүтгэмээр байна. Шоронд хийсэн ч гэсэн бууж өгөхгүй, тэмцэлдэнэ” гэсэн юм.

Н.Алтанхуяг "Зарлан дуудах бичгээ их давчуу, хожуу өгсөн нь намайг ирэхгүй байх гэж бодож шалтаглах янз бүрийн юм хайсантай холбоотой байх. Харин би ирчихлээ" гэж тодотгон хэллээ.

Д.Нарантуяа

Хуваалцах