Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг чуулганаар хэлэлцэхийг хойшлууллаа
Хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг хэлэлцэх байсан боловч нэг долоо хоногоор хойшлууллаа.
Мэдээллийн алба

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг хэлэлцэх байсан боловч нэг долоо хоногоор хойшлууллаа.
Учир нь сайдын асуудлыг энэ долоо хоногийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн тул өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх боломжгүй гэж үзсэн байна. Тиймээс Н.Батбаяр сайдын асуудлыг ирэх долоо хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх бүрэн боломжтой гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд хэллээ.
Одоо чуулганы хуралдаанаар Газрын тосны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Уг хуулийн төслийг Засгийн газраас өнгөрсөн тавдугаар сард өргөн барьсан юм.


















