Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Улс төр

Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг шийднэ

Түүнчлэн байнгын хорооноос гаргасан шийдвэрийг энэ долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргах юм.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг шийднэ
Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг шийднэ. Зураг: МҮОНРТ

УИХ дахь МАН-ын бүлгээс өнгөрсөн долоо хоногт Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг улс орны эдийн засгийг хүнд байдалд оруулсан, Чингис болон Самурай бондыг үр ашиггүй зарцуулсан зэрэг үндэслэлүүдээр огцруулах саналыг өргөн барьсан.

Засгийн газрын гишүүнийг огцруулах тогтоолын төслийг өргөн барьсан бүлгийн саналын дагуу өнөөдөр Эдийн засгийн байнгын хороо хуралдаж Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ.

Түүнчлэн байнгын хорооноос гаргасан шийдвэрийг энэ долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргах юм.

Хуваалцах