Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Улс төр

Н.Батбаяр сайдыг огцруулах эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өнгөрсөн хаврын чуулганаар түүнийг огцруулах асуудлыг хэлэлцэх явц байнгын хороо болон чуулган дээр таван ч удаа хойшлогдож байсан юм.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Батбаяр сайдыг огцруулах эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ
Н.Батбаяр сайдыг огцруулах эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ. Зураг: МҮОНРТ

Өнгөрөгч тавдугаар сарын 29-ний өдөр МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг ажилдаа хариуцлагагүй ажиллаж, бондын мөнгийг үр дүнгүй зарцуулсан хэмээн үзэж түүнийг огцруулах саналыг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан.

Өнгөрсөн хаврын чуулганаар түүнийг огцруулах асуудлыг хэлэлцэх явц байнгын хороо болон чуулган дээр таван ч удаа хойшлогдож байсан юм. Харин УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн хэлэлцэх асуудлын жагсаалтад Н.Батбаяр сайдыг огцруулах эсэх асуудлыг багтаажээ. Эдийн засгийн хөгжлийн сайдын асуудлыг бид эргэн мэдээлэх болно.

Хуваалцах