Н.Батбаяр сайдыг огцруулахгүй гэв
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дөнгөж сая Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг хэлэлцлээ.
Мэдээллийн алба

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дөнгөж сая Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж асуулт асууж, үг хэлэх саналтай гишүүд байгаагүй тул шууд саналыг хураасан юм. Ингээд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураахад 14 гишүүний нэг нь огцруулах нь зүйтэй гэсэн санал өгч үлдсэн 13 гишүүн огцруулахыг дэмжсэнгүй.
Ингэснээр Н.Батбаяр сайдын албаа үргэлжлүүлэн хашихаар боллоо.


















