Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Н.Батбаяр сайдын асуудалд АН завсарлага авлаа

Өнөөдрийн чуулганаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч АН-ын бүлэг уг асуудлаар тав хоногийн завсарлага авлаа.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Батбаяр сайдын асуудалд АН завсарлага авлаа
Н.Батбаяр сайдын асуудалд АН завсарлага авлаа. Зураг: МҮОНРТ

УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж байна. Өнөөдрийн чуулганаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч АН-ын бүлэг уг асуудлаар тав хоногийн завсарлага авлаа.

Энэ талаар олонхийн бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Гудамж төсөлтэй холбоотойгоор хууль хяналтын байгууллагууд Эдийн засгийн хөгжлийн яаманд шалгалт хийж байгаа. Тийм учраас салбарын сайдын асуудалд манай бүлэг завсарлага авч байна” гэсэн юм.

Ийнхүү Н.Батбаяр сайдын асуудал тав дахь удаагаа хойшилж байна. Уг асуудлыг ирэх пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.

Хуваалцах