Н.Батбаяр сайдын асуудлыг байнгын хороогоор хэлэлцэнэ
Өнгөрсөн долоо хоногт түүний асуудлыг хэлэлцэх байсан боловч УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс хойшлуулах санал гаргасан юм.
Мэдээллийн алба

УИХ дахь МАН-ын бүлгээс Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг улс орны эдийн засгийг хүнд байдалд оруулсан, Чингис болон Самурай бондыг үр ашиггүй зарцуулсан зэрэг үндэслэлүүдээр огцруулах саналыг өргөн барьсан.
Засгийн газрын гишүүнийг огцруулах тогтоолын төслийг өргөн барьсан бүлгийн саналын дагуу өнөөдөр Эдийн засгийн байнгын хороо хуралдаж Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Өнгөрсөн долоо хоногт түүний асуудлыг хэлэлцэх байсан боловч УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс хойшлуулах санал гаргасан юм.


















