Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Н.Батбаяр үлдвэл Н.Алтанхуягийг огцруулна

УИХ-ын үдээс хойших хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Батбаяр үлдвэл Н.Алтанхуягийг огцруулна
Н.Батбаяр үлдвэл Н.Алтанхуягийг огцруулна. Зураг: МҮОНРТ

УИХ-ын үдээс хойших хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ. УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс хариуцлагагүй ажилласан Засгийн газарт хариуцлага тооцож Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг эхлүүлсэн.

Түүний асуудлыг байнгын хороогоор хэлэлцэхийг хэд хэдэн удаа хойшлуулж байж энэ долоо хоногт хэлэлцэж АН-ын бүлэг олонхиороо авч үлдсэн юм. Хэрэв үдээс хойш хуралдах нэгдсэн чуулганаар Н.Батбаяр сайдыг суудалд нь үлдээвэл МАН-ын бүлэг дараагийн арга хэмжээг авахаар болжээ.

Энэ нь Засгийн газрын тэргүүнд хариуцлага тооцох тухай асуудал юм. Тодруулбал, цөөнхийн бүлэг анхнаасаа өнгөрсөн сард Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулж арга хэмжээ авч чадахгүй бол Засгийн газрын тэргүүнд нь хариуцлага тооцно хэмээн мэдэгдэж байсан юм. Тэгэхээр Н.Батбаяр сайд суудалдаа үлдвэл огцруулах "ээлжит" санал Н.Алтанхуягт очих бололтой.

Хуваалцах