Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Н.Батболд Ази тивийн сургуулиудын шатрын аварга болох болзлоо хангав

Тус тэмцээний шагнал гардуулах онлайн арга хэмжээ энэ сарын 7-нд Улаанбаатарын цагаар 19:30 цагт болох юм байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Батболд Ази тивийн сургуулиудын шатрын аварга болох болзлоо хангав
Н.Батболд Ази тивийн сургуулиудын шатрын аварга болох болзлоо хангав. Зураг: МҮОНРТ

Азийн шатрын холбооноос өнгөрсөн сарын 23-31-нд www.tornelo.com цахим платформоор Ази тивийн сургуулиудын аварга шалгаруулах онлайн тэмцээнийг зохион байгуулсан. Тус тэмцээнд Ази тивийн 24 улсын 890 тамирчин өрсөлдөж, дүнг урьдчилсан байдлаар гаргасан бөгөөд “Босоо ноён” клубийн тамирчин, спортын мастер Н.Батболд алтан медаль хүртэх болзол хангажээ.

Сонирхуулахад, Ази тивийн сургуулиудын аварга шалгаруулах онлайн тэмцээн ганцаарчилсан дүнг гаргахаас гадна ангилал тус бүрийн 4 тамирчны нийлбэр дүнгээр багийн шагналыг гардуулдаг.

Тус тэмцээний шагнал гардуулах онлайн арга хэмжээ энэ сарын 7-нд Улаанбаатарын цагаар 19:30 цагт болох юм байна.

Хуваалцах