Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Соёл урлаг, спорт

Н.Батсуурь, Б.Орхонбаяр нар наадмын түрүү булаалдана

Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны есийн даваа удахгүй эхэлнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Батсуурь, Б.Орхонбаяр нар наадмын түрүү булаалдана
Н.Батсуурь, Б.Орхонбаяр нар наадмын түрүү булаалдана. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны есийн даваа удахгүй эхэлнэ.

Увс аймгийн Ховд сумын харьяат, Даян аварга Н.Батсуурь, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Улсын арслан Б.Орхонбаяр нар Үндэсний их баяр наадмын түрүү булаалдахаар шалгаран үлдээд байна.

Энэ наадамд Даян аварга Н.Батсуурь, Улсын заан цолын болзол хангаад байгаа Улсын начин Д.Хүдэрбулгаар, Улсын арслан Б.Орхонбаяр Улсын аварга П.Бүрэнтөгсөөр тус тус найм давсан юм.

Хуваалцах