Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарын чимгийг, Б.Бат-Оршихын харцага цолыг хураахаар болжээ

Мөн тэднийг 11 сарын хугацаанд барилдах эрхийг нь хасав.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарын чимгийг, Б.Бат-Оршихын харцага цолыг хураахаар болжээ
Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарын чимгийг, Б.Бат-Оршихын харцага цолыг хураахаар болжээ. Зураг: МҮОНРТ

Монголын тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, улсын баяр наадмын хүчит бөхийн барилдаанд зодоглохдоо допинг хэрэглэсэн бөхчүүдийн цол, чимгийг хураахаар болжээ.

Тодруулбал үзүүрлэсэн Монгол Улсын аварга Н.Батсуурь, дунд шөвөгт шалгарсан улсын арлан Р.Пүрэвдагва нарын "Тод сонин", "Үнэн зоригт" чимгийг хассан бол улсын харцага Б.Бат-Оршихын харцага цолыг хураахаар болсон байна.

Мөн тэднийг 11 сарын хугацаанд барилдах эрхийг нь хасав.

Хуваалцах