Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЖилд 720 тонн желатин, 300 тонн амин хүчлийн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай желатины үйлдвэр ашиглалтад орлоо
1/3
Соёл, спорт

Н.Батсуурийн даян аваргын цолны мялаалгад улсын харцага Т.Баасанхүү түрүүлэв

Увс аймгийн Улаангомд болсон 128 бөхийн уг барилдааны үзүүрт аймгийн арслан Х.Оргилболд, их шөвөгт аймгийн заан О.Түмэн, аймгийн арслан Б.Баянмөнх нар шалгарчээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Батсуурийн даян аваргын цолны мялаалгад улсын харцага Т.Баасанхүү түрүүлэв
Н.Батсуурийн даян аваргын цолны мялаалгад улсын харцага Т.Баасанхүү түрүүлэв. Зураг: МҮОНРТ

Увс аймгийн Ховд сумын харьяат, Монгол Улсын даян аварга Намсрайжавын Батсуурийн даян аварга цолны мялаалга хүндэтгэлийн барилдаанд улсын харцага Т.Баасанхүү түрүүллээ.

Увс аймгийн Улаангомд болсон 128 бөхийн уг барилдааны үзүүрт аймгийн арслан Х.Оргилболд, их шөвөгт аймгийн заан О.Түмэн, аймгийн арслан Б.Баянмөнх нар шалгарчээ.

Уран барилдааны шагналыг энэ жилийн сар шинийн барилдааны түрүү бөх Архангай аймгийн Хотонт сумын харьяат, аймгийн заан Э.Мөнхжаргалд олгосон байна.

Барилдааны дүйз

Дөрвийн даваа

У.х Т. Баасанхүү - А. Баянмөнх с.з

У.х Ц. Мөнхбаяр - Б. Өсөхбаяр с.з

У.н Ө. Сумьяа - Г. Цоггэрэл а.н

А.х.а Ц. Мөнхбаяр - Энхтүвшин а.н

А.а Х. Оргилболд - Л. Энхсаруул а.н

А.а Л. Цээсүрэн -Э. Мөнхжаргал а.з

А.а Н. Хүрэлсүх - О. Түмэн а.з

А.а Д. Тогтохжаргал - Б. Баянмөнх а.а

Тавын даваа

У.х Т. Баасанхүү - Г. Цоггэрэл А.н

У.х Ц. Мөнхбаяр - Б. Баянмөнх А.а

А.х.а Ц. Мөнхбаяр - Х. Оргилболд А.а

А.з О. Түмэн - Э. Мөнхжаргал А.з

Зургаагийн даваа

У.х Т. Баасанхүү - О. Түмэн А.з

Х. Оргилболд - Б. Баянмөнх А.а

Долоогийн даваа

Түрүү У.х Т. Баасанхүү

Үзүүр А.а Х. Оргилболд

Хуваалцах