Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Н.Батцэрэгийг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшүүллээ

УИХ дахь МАН-ын бүлэг, МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн хуралдаанаас Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдад бүлгийн дарга Н.Батцэрэгийг нэр дэвшүүлэх шийдвэр гаргажээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Батцэрэгийг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшүүллээ
Н.Батцэрэгийг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшүүллээ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Засгийн газраас шинээр томилох сайд нарын нэрсийг УИХ-д өргөн барьсан. Ингэхдээ Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Д.Зоригтыг, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдаар Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнг, Уул уурхай, эрчим хүчний сайдаар Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Жигжидийг томилохоор болсон.

Харин өглөө Засгийн газраас хуулийн төсөл өргөн барихдаа Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын нэрийг өргөн бариагүй. Учир нь уг яамны сайдад "Шударга ёс" эвслийн бүлгээс хүн томилох байсан ч бүлэг дотроо тохиролцож чадаагүй байсан учраас хүлээж байсан юм.

Харин дөнгөж сая УИХ дахь МАН-ын бүлэг, МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн хуралдаанаас Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдад бүлгийн дарга Н.Батцэрэгийг нэр дэвшүүлэх шийдвэр гаргажээ.

Хуваалцах