Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Н.Дэмбэрэлийг МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар томиллоо

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл 2020 оны 12 дугаар сарын 21-ны МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад оролцохоор мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн нэр дэвшигчидтэй ярилцлага хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Дэмбэрэлийг МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар томиллоо
Н.Дэмбэрэлийг МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар томиллоо. Зураг: МҮОНРТ

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн ээлжит хурал 2020 оны 12 дугаар сарын 21-ны өдөр болж, МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад оролцохоор мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн нэр дэвшигчидтэй ярилцлага хийлээ.

Сонгон шалгаруулалтад материалаа ирүүлсэн нийт 17 нэр дэвшигчээс 6 хүн нэрээ татаж, 11 нэр дэвшигч ярилцлагад оролцсон юм. Ийнхүү МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшигч тус бүрт оноо тавьж, үнэлгээ өгөхөд:

1. Н.Дэмбэрэл- 853

2. То.Батзориг- 737

3. Р.Гандиймаа- 720

4. Э.Дагиймаа- 695

5. Т.Бат-Оргил- 660

6. Ш.Отгон-Өлзий- 659

7. А.Бүрэнбаатар- 639

8. Тү.Батзориг -627

9. Б.Цондовдорж -621

10. Б.Эрдэнэбаатар- 545

11. А.Энхтуул- 527 оноог тус тус авсан байна.

Нэр дэвшигчдээс хамгийн өндөр оноо авсан Н.Дэмбэрэл, То.Батзориг нарын нэр дээр явуулсан Ерөнхий захирлын сонгуулийн нууц санал хураалтаар Н.Дэмбэрэл 11 хүний санал авч МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар томилогдлоо.

МҮОНРТ-ИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Хуваалцах