Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Н.Энхбаяр бага чуулганд оролцохгүй гэдгээ мэдэгджээ

МАХН энэ Ням гарагт бага чуулганаа хуралдуулахаар шийдсэнтэй холбогдуулан намын дарга Н.Энхбаярт үүрэгт ажлаасаа түдгэлзэх хүсэлтийг зарим гишүүд гаргаад байгаа гэх яриа дэгдэж эхэлсэн.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Энхбаяр бага чуулганд оролцохгүй гэдгээ мэдэгджээ
Н.Энхбаяр бага чуулганд оролцохгүй гэдгээ мэдэгджээ. Зураг: МҮОНРТ

МАХН энэ Ням гарагт бага чуулганаа хуралдуулахаар шийдсэнтэй холбогдуулан намын дарга Н.Энхбаярт үүрэгт ажлаасаа түдгэлзэх хүсэлтийг зарим гишүүд гаргаад байгаа гэх яриа дэгдэж эхэлсэн. Тэгвэл МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба “Намын удирдлага болон бага чуулганы төлөөлөгчдийн хүрээнд ийм асуудал огт яригдаагүй” гэсэн хариултыг өгчээ.

БНСУ-д эмчлүүлж байгаа Н.Энхбаяр дарга эрүүл мэндийн шалтгааны улмаас тус хуралд оролцох боломжгүй гэдгээ мэдэгдсэн аж. Харин бага чуулганаар хэлэлцэх зарим асуудалд өөрийн байр сууриа цахим хэлбэрээр илэрхийлсэн байна.

Түлхүүр үг:Н.Энхбаяр бага чуулганд оролцохгүй гэдгээ мэдэгджээ
Хуваалцах