Н.Энхбаяр Эвслийн бүлгийн хуралд оролцож байна
Тодруулбал тэрээр яг одоо Төрийн ордонд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаанд оролцож байна.
Мэдээллийн алба

МАХН-ын дарга Н.Энхбаяр өчигдөр орой эх орондоо ирсэн. Түүнийг эх орондоо ирэхээс өмнө БНСУ-ын иргэн болох хүсэлт тавьсан гэх мэдээлэл цацагдаж багагүй шуугиан дэгдээд байсан билээ. Тэрээр ирсэн даруйдаа энэ бүхнийг худал мэдээлэл хэмээн няцаасан.
Түүнийг БНСУ-д хийлгэж буй эмчилгээнийхээ завсраар эх орондоо эмчлүүлэх гэж ирсэн хэмээн мэдэгдсэн ч намынхаа үйл ажиллагаанд мөн оролцож байна.Тодруулбал тэрээр яг одоо Төрийн ордонд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаанд оролцож байна.
Засгийн газрын бүтэц шинэчлэгдэн батлагдсан энэ үед МАХН-ын Засгийн газарт эзлэх байр суурийн талаар намын даргын хувьд тодорхой чиглэл гаргах нь зүйн хэрэг юм.


















