Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Н.Энхбаяр мод тарина

Өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд МАХН-ынхан 200 мод тарих гэнэ. 15:00 цагаас болох энэ арга хэмжээнд намын дарга Н.Энхбаяр оролцох аж. Эх орондоо ирээд удаагүй байгаа түүний хувьд олон нийтийн арга хэмжээнд анх удаагаа оролцох гэж байгаа нь энэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Энхбаяр мод тарина
Н.Энхбаяр мод тарина. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд МАХН-ынхан 200 мод тарих гэнэ. 15:00 цагаас болох энэ арга хэмжээнд намын дарга Н.Энхбаяр оролцох аж. Эх орондоо ирээд удаагүй байгаа түүний хувьд олон нийтийн арга хэмжээнд анх удаагаа оролцох гэж байгаа нь энэ.

МАХН-ын дарга Н.Энхбаяр эх орондоо ирсэн даруйдаа “Шударга ёс” эвслийнхэнтэйгээ уулзсан. Засгийн газрын бүтэц ид яригдаж байх үед эх орондоо ирсэн түүнийг Ерөнхий сайд дуудсан, Шадар сайд болохоор ирлээ хэмээн шуугиж байсан ч тэрээр өөрөө энэхүү мэдээллүүдийг үгүйсгэж “Настай эцэг, эхтэйгээ уулзаж, эх орноо санасан сэтгэлээ дэвтээх гэж ирлээ” хэмээн мэдэгдэж байгаа. Баттай эх сурвалжийн хэлж байгаагаар энэ сарын 15-нд МАХН Бага чуулганаа хийхээр товлосон гэж байгаа. Энэ хурлаар Н.Энхбаяр ирснээр МАХН-д ямар шийдвэрүүд гарах, цаашид хэрхэх нь тодорхой болох дүр зураг харагдаж байна. Ямартай ч тэрээр өнөөдөр мод тарих сайн үйлсийн аянд журмын нөхөдтэйгөө оролцох нь.

Хуваалцах