Н.Энхбаяр Солонгост төрсөн өдрөө тэмдэглэлээ
Экс ерөнхийлөгч бяцхан хүүхдүүдэд өөрийн гарын бэлгийг гардуулсан бөгөөд Солонгос Улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол иргэдийн төлөөлөл тэнд эмчлүүлж байгаа хоёр хүүхдэд зориулж “Хамтын халуун сэтгэл” хандивын үйл ажиллагааг зохион байгуулсан байна.
Мэдээллийн алба

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр зургаадугаар сарын нэгэнд төрсөн. Тэрбээр энэ жил 56 насныхаа төрсөн өдрийг БНСУ-ын Сөүл хотод байрлах Монгол таунд очиж элэг нэгт монгол ахан дүүстэйгээ тэмдэглэн өнгөрүүлсэн байна.
Н.Энхбаярыг монголчууд хүндэтгэлтэйгээр хүлээн авч, чин сэтгэлийн халуун баярыг хүргэж, хамтдаа эх үрсийн баяраа тэмдэглэжээ. Цугласан монгол иргэд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчид хандан төрсөн өдрийн баярын мэнд хүргэж эрүүл энх, сайн сайхныг хүсэхийн зэрэгцээ биеэ сайн эмчлүүлээд эх орон руугаа хурдан буцаж Монгол Улсынхаа хөгжлийн төлөө, ирээдүй хойч үеийнхний төлөө их зүйлийг бүтээхийг ерөөжээ.