Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Н.Энхбаярт өмгөөлөгч томилох хүсэлт гаргажээ

Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид даваа гарагт буюу 2016 оны долоодугаар сарын 25-ны өдөр Н.Энхбаярт МАХН-ын байран дахь албан өрөөндөө байхад

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Энхбаярт өмгөөлөгч томилох хүсэлт гаргажээ
Н.Энхбаярт өмгөөлөгч томилох хүсэлт гаргажээ. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид даваа гарагт буюу 2016 оны долоодугаар сарын 25-ны өдөр Н.Энхбаярт МАХН-ын байран дахь албан өрөөндөө байхад нь зарлан дуудах хуудас гардуулж, заасан цагт Авлигатай тэмцэх газарт бэлэн ирэхийг мэдэгдсэн ч тэрээр хуулийн байгууллагын дуудсан цагт хүрэлцэночоогүй талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл Авлигатай тэмцэх газраас Н.Энхбаярт өмгөөлөгч томилж өгөхийг хүссэн албан бичгийг Монголын Хуульчдын холбоонд өчигдөр хүргүүлжээ. Тодруулбал, Н.Энхбаярыг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж, удаа дараа зарлан дуудах хуудас өгсөн ч тэрээр хүрэлцэн ирэхгүй, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсаар байгаа бөгөөд Н.Энхбаяр өөрт нь өмгөөлөгч олдохгүй байгаа гэсэн тайлбар хэлсэн тул Авлигатай тэмцэх газар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.2-т заасан үндэслэлээр Монголын Хуульчдын холбоонд хандаж буй нь тэр ажээ. Өмгөөлөгчийг заавал оролцуулах зарчмын дагуу хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх уг хэрэгт өмгөөлөгч оролцуулах явдлыг хангах үүрэгтэй юм байна.

Хуваалцах