Н.Энхбаярыг АТГ-ын хоёр ажилтан саатуулжээ
МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ сарын 18-ны өдөр буюу битүүнд эх орондоо ирээд байсан юм.
Мэдээллийн алба

МАХН-ын дарга Н.Энхбаярыг өчигдөр АТГ-ын хоёр ажилтан саатуулжээ.Энэ талаар МАХН-ын хэвлэлийн албанаас тодруулахад “Өчигдөр 13:00 цагийн орчимд ийм хэрэг болсон. Гэнэт хаанаас ирсэн нь мэдэгдэхгүй хоёр хүн ирээд Н.Энхбаяр даргыг саатуулах гэж оролдсон. Сүүлд нь учрыг нь олтол АТГ-ын хүмүүс байсан. Одоо дахиад ирэх эсэхийг хэлж мэдэхгүй байна” хэмээсэн юм.
Н.Энхбаяр энэ сарын 18-ны өдөр буюу битүүнд эх орондоо ирээд байсан билээ. МАХН-ын хэвлэлийн албаны мэдээлснээр Н.Энхбаярыг АТГ-ын ажилтан н.Эрдэнэсайхан, н.Ганбаяр нарын доорх хоёр хүн байцаасан байна.




















