Н.Энхбаярыг Шадар сайдаар томилохыг дэмжихгүй гэсэн хариу өгчээ
Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас энэ сарын 1-ний өдөр МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдад томилох боломжтой эсэх талаар мэдээлэл авахаар АТГ руу албан бичиг илгээсэн.
Мэдээллийн алба

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас энэ сарын 1-ний өдөр МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдад томилох боломжтой эсэх талаар мэдээлэл авахаар АТГ руу албан бичиг илгээсэн. АТГ-аас Н.Энхбаярын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хуульд заасны дагуу хянаж үзээд ашиг сонирхлын зөрчилтэй тул Шадар сайдаар томилохыг дэмжихгүй гэсэн хариу өгчээ.
Нэмж мэдээлэхэд, Авлигатай тэмцэх газар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д заасны дагуу нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянаж үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх чиг үүргийг хэрэгжүүлдэг юм.


















