Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Н.Энхбаярын шинжилгээний хариу гарчээ

Ерөнхийлөгчийн өр­шөө­­лөөр суллагдсан МАХН-ын дарга Н.Энх­баярын биеийн бай­дал ял эдэлж байх хугацаандаа тааруу бай­сан билээ. Улмаар Нэгдсэн II-р эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Харин тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдсныхаа дараа БНСУ руу эмчилгээ хийлгэхээр явсан юм.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Энхбаярын шинжилгээний хариу гарчээ
Н.Энхбаярын шинжилгээний хариу гарчээ. Зураг: МҮОНРТ

МАХН-ын дарга Н.Энх­баярын биеийн бай­дал ял эдэлж байх хугацаандаа тааруу бай­сан билээ. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдсныхаа дараа БНСУ руу эмчилгээ хийлгэхээр явсан юм.

Түүний бие Монголд эмчлэгдэх боломжгүй, “олон эрхтний архаг дутмагшил” буюу “эсийн алдагдал” гэдэг нь батлагдсан байна.

Түүний онош тодорхой болсон бөгөөд энэ нь өлсгөлөнгийн дараах гиперкатаплизм гэх буюу бүх эд эрхтэн нь эсээ алдаж буйн хэлбэр гэнэ. Ямартай ч Н.Энхбаяр одоогоор БНСАУ-д нарийн шинжилгээнүүдээ өгч байгаа аж.

Түлхүүр үг:энхбаярын онош
Хуваалцах