Н.Энхбилэг охин эдгэрээд эх орондоо ирлээ
Элэг нэгтнүүдийнхээ дэмжлэгтэйгээр эмчилгээнд явсан охин бүрэн эдгэрээд эх орондоо иржээ. Н.Энхбилэг охины ар гэрийнхэн сайхан сэтгэлийн тусаа харамгүй хайрлаж, богино хугацаанд их хэмжээний зардлыг бүрдүүлж өгсөн бүх хүнд чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа уламжиллаа.
Мэдээллийн алба

Сахуу татрангийн вакцин хийлгэсний дараагаар бие нь муудаж, улмаар эд эрхтэн нь үхжиж, зарим хуруугаа тайруулсан Баянхонгор аймгийн IV сургуулийн хоёрдугаар ангийн сурагч Н.Энхбилэг БНСУ-ын Инчоны их сургуулийн эмнэлэгт эмчлүүлэхээр явсан билээ. Монголын сайхан сэтгэлтэй ард түмэн болон Баянхонгор аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн, ҮХАА-н сайд Х.Баттулга 10 сая төгрөг, Д.Ганбат гишүүн 5 сая төгрөг хандивлаж байсан нь саяхан. Элэг нэгтнүүдийнхээ дэмжлэгтэйгээр эмчилгээнд явсан охин бүрэн эдгэрээд эх орондоо иржээ. Н.Энхбилэг охины ар гэрийнхэн сайхан сэтгэлийн тусаа харамгүй хайрлаж, богино хугацаанд их хэмжээний зардлыг бүрдүүлж өгсөн бүх хүнд чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа уламжиллаа.


















