Н.Энхбилэг охин Х.Баттулгатай уулзаж талархсанаа илэрхийллээ
Энэ гэр бүл Х.Баттулгатай уулзаж талархлаа илэрхийлсэн нь энэ. Тэд удахгүй хэвлэлийн хурал хийж ард түмэндээ талархал илэрхийлнэ гэнэ.
Мэдээллийн алба

Вакцинаас болж хуруу, хэл нь үхжиж эмчилгээгүй гэгдэж байсан Н.Энхбилэг охин БНСУ-д эмчилгээ хийлгээд эрүүл болоод ирсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан. Баянхонгор нутгийн уугуул гэр бүлийн гишүүн болох Н.Энхбилэг охины эмчилгээний зардалд нутгаас нь УИХ-д сонгогдсон гишүүд сэтгэлийн хандив өргөсөн билээ.
Х.Баттулга гишүүн гэхэд хувиасаа 12 сая төгрөгийг охины эмчилгээнд зориулжээ. Энэ гэр бүл Х.Баттулгатай уулзаж талархлаа илэрхийлсэн нь энэ. Тэд удахгүй хэвлэлийн хурал хийж ард түмэндээ талархал илэрхийлнэ гэнэ.


















