Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Н.Энхбилэг охины эмчилгээний зардал шийдэгдлээ

Өнгөрсөн аравдугаар сард Баянхонгор аймгийн VI сургуулийн 2А ангийн сурагч Н.Энхбилэг сахуугийн вакцин хийлгэснээс үүдэн хэл, гар хуруу нь үхжиж, одоогийн байдлаар зөвхөн өвчин намдаагч эм тарианы тусламжтайгаар өдөр хоногийг өнгөрүүлж байгаа.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Энхбилэг охины эмчилгээний зардал шийдэгдлээ
Н.Энхбилэг охины эмчилгээний зардал шийдэгдлээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн аравдугаар сард Баянхонгор аймгийн VI сургуулийн 2А ангийн сурагч Н.Энхбилэг сахуугийн вакцин хийлгэснээс үүдэн хэл, гар хуруу нь үхжиж, одоогийн байдлаар зөвхөн өвчин намдаагч эм тарианы тусламжтайгаар өдөр хоногийг өнгөрүүлж байгаа.

Н.Энхбилэг охиныг БНСАУ-д яаралтай эмчилгээнд явуулахаар хандивын данс үүсгэн, төрийн гурван өндөрлөг болон ЭМЯ, салбарын сайдад хандсан.

Тэгвэл өчигдөр Баянхонгор аймгийн Засаг дарга Л.Жаргалсайхан, Эрүүл мэндийн дэд сайд Ч.Амарсанаа нар Н.Энхбилэг охиныг эргэн, ээж аавтай нь уулзсан байна.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат нарын туслах холбогдож "Эмчлэх газраа яаралтай ол, санхүүгийн тусламж үзүүлнэ. Санаа зоволтгүй" гэсэн сайхан мэдээг дуулгажээ.

Одоо тэд эмнэлгээрээ дамжуулан гадаадын хамгийн найдвартай эмнэлгийг яаралтай олохоор судалж байна.

Түлхүүр үг:Н.Энхбилэг охины эмчилгээний зардал шийдэгдлээ
Хуваалцах