Н.Манделагийн хөшөө сүндэрлэлээ
ӨАБНУ-ын нийслэл Претория хотод тус улсын анхны хар арьст Ерөнхийлөгч Нельсон Манделагийн дурсгалд зориулсан хөшөөг Даваа гарагт нээжээ.
Мэдээллийн алба

ӨАБНУ-ын нийслэл Претория хотод тус улсын анхны хар арьст Ерөнхийлөгч Нельсон Манделагийн дурсгалд зориулсан хөшөөг Даваа гарагт нээжээ.
9 м өндөртэй энэ хөшөөг ӨАБНУ-ын Загсийн газрын үүдэнд байрлуулжээ. Уран барималч Нельсон Мандела агсныг гараа дэлгэсэн байдлаар урласан нь түүнийг ард түмэндээ хайртайг харуулсан гэнэ.
Нельсон Мандела 2013 оны арванхоёрдугаар сарын 5-нд 95 насандаа таалал төгссөн юм.


















