Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Н.Мөнхбаатар олимпын аваргад дийлдэв

Хожсон нь шөвгийн 16-д шалгарах энэхүү халз харваанд Хятад эр 6:0-ээр (27:16, 24:20, 23:20) ялалт байгуулав.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Мөнхбаатар олимпын аваргад дийлдэв
Н.Мөнхбаатар олимпын аваргад дийлдэв. Зураг: МҮОНРТ

Пара байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд манай тамирчин Н.Мөнхбаатар цэц сорилоо. Түүний өрсөлдөгч нь Риогийн олимпын холимог багийн тэмцээний аварга, дэлхийн чансааны 23-т эрэмбэтэй Хятадын Жао Лишю байв.

Хожсон нь шөвгийн 16-д шалгарах энэхүү халз харваанд Хятад эр 6:0-ээр (27:16, 24:20, 23:20) ялалт байгуулав.

Ингэснээр манай байтынхны тэмцээн өндөрлөж байна. Маргааш манай сүүлийн тамирчид болох Д.Саруултөгс бөөрөнцөг шидэлтээр, З.Ганбаатар буудлагын төрөлд өрсөлдөх болно.

Хуваалцах