Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Н.Мөнхшүр ой тогтоолтын ДАШТ-ийн хошой аварга болж, Монголын баг медалийн тоогоор тэргүүллээ

Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах 30 дахь удаагийн тэмцээний дүн хараахан гараагүй ч Олон улсын Их мастер Н.Мөнхшүр Дэлхийн хошой аварга болсон бол Олон улсын мастер Д.Хүслэн “Бага нас”-ны ангилалд түрүүлсэн байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Мөнхшүр ой тогтоолтын ДАШТ-ийн хошой аварга болж, Монголын баг медалийн тоогоор тэргүүллээ
Н.Мөнхшүр ой тогтоолтын ДАШТ-ийн хошой аварга болж, Монголын баг медалийн тоогоор тэргүүллээ. Зураг: МҮОНРТ

Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах 30 дахь удаагийн тэмцээний дүн хараахан гараагүй ч Олон улсын Их мастер Н.Мөнхшүр Дэлхийн хошой аварга болсон бол Олон улсын мастер Д.Хүслэн “Бага нас”-ны ангилалд түрүүлсэн байна.

Түүнчлэн 18 улсын 366 шилдэг тамирчин ой тогтоолтын спортын 10 төрлөөр өрсөлдсөнөөс нийлбэр дүнгээр тэмцээний нийт 90 медалиас 33 медаль (10 алт, 12 мөнгө, 11 хүрэл) хүртэж, 21435 оноогоор Монголын баг тэргүүлжээ.

Үүнээс гадна тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлж 19 тамирчин оролцсоноос 5 тамирчин Олон улсын мастер цолны болзол хангалаа.

Сонирхуулахад, Монголын ой тогтоолт, цээж бодолт, хурдан уншлага, спорт өрөлтийн шигшээ баг Англи, Америк, Герман, Хятад, Солонгос, Энэтхэг гээд дэлхийн олон оронд зохион байгуулагдсан олон улсын 60 тэмцээндээ амжилттай оролцож 1115 медаль, 101 цом хүртэж амжилтын буухиагаа таслалгүй үргэлжлүүлсээр байна.

Хуваалцах