Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Н.Наранбаатар: “Хаадын хаан” жүжгээрээ монголчууд өндөр соёл иргэншилтэй ард түмэн гэдгийг харуулахыг хичээнэ

УДЭТ-ын түүхт 90 жилийн ой өнөө жил тохиож байгаа билээ. Ойдоо зориулан тус театрын хамт олон Б.Цогнэмэхийн зохиол "Хаадын хаан" түүхэн жүжгийг үзэгчдийн хүртээл болгохоор бэлдэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Наранбаатар: “Хаадын хаан” жүжгээрээ монголчууд өндөр соёл иргэншилтэй ард түмэн гэдгийг харуулахыг хичээнэ
Н.Наранбаатар: “Хаадын хаан” жүжгээрээ монголчууд өндөр соёл иргэншилтэй ард түмэн гэдгийг харуулахыг хичээнэ. Зураг: МҮОНРТ

Улсын драмын эрдмийн театрын 90 жилийн ойд зориулсан Б.Цогнэмэхийн зохиол “Хаадын хаан” жүжгийн түүхийн судалгааны ажлын хүрээнд УДЭТ-ын уран бүтээлчдийн дунд зохиогдож буй “Онол, практикийн бага хурал-мэтгэлцээн” энэ сарын 15-ны 11:00 цагт тус театрын тайзнаа болно.

УДЭТ-ын түүхт 90 жилийн ой өнөө жил тохиож байгаа билээ. Ойдоо зориулан тус театрын хамт олон Б.Цогнэмэхийн зохиол "Хаадын хаан" түүхэн жүжгийг үзэгчдийн хүртээл болгохоор бэлдэж байна.

Энэ талаар Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн “Хаадын хаан” жүжгийн найруулагч Н.Наранбаатар "Би “Хаадын хаан” түүхэн жүжгээрээ монголчууд өндөр соёл иргэншилтэй ард түмэн гэдгийг харуулахыг хичээнэ. Сүүлийн үед бид Чингис хааныхаа нэрийг хаа хамаагүй хэлдэг болсон. Уул нь бид нэрийг нь хэлэхээсээ ч цээрлэх ёстой. Эзэн хааныхаа нэрийг дуудаад, хаа хамаагүй хэрэглээд л байна. Уг нь эндээс л хүндэтгэл эхэлнэ. Тийм ч учраас бид Эзэн хааныхаа нэрийг хэлэхээс цээрлээд жүжгээ “Хаадын хаан” гэж нэрлэсэн" хэмээсэн байна.

Хуваалцах