Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Н.Наранболд найман гоол оруулав

Энэ удаа “Дэрэн”-гийн Ц.Далайцэрэн онооны самбарт нэрээ бичүүлж, улмаар 90 дэх минутад А.Дөлгөөн ялалтаа баталгаажуулсан гоолыг оруулав. Түүнээс гурван минутын дараа “Хангарьд”-ын Ц.Мөнх-Эрдэнэ торгуулийн цохилтоор гоолдож, “Дэрэн” энэ тоглолтод 1:2-оор хожлоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Наранболд найман гоол оруулав
Н.Наранболд найман гоол оруулав. Зураг: МҮОНРТ

Монголын хөлбөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн долдугаар тойргийн тоглолт өнгөрөгч амралтын өдрүүдэд явагдлаа.

Лигийн шинэ улирал эхэлснээс хойш хожигдоогүй явсан “Хангарьд” бүдэрч, “Атлетик 220” багийн Н.Наранболд “Мазаалайнууд”-ын хаалганд найман гоол хийсэн нь энэ тойргийн онцлог болсон юм.

“Хаан хүнс Эрчим” - “СП Фалконс” багын тоглолтын зургаа дахь минутад “Фалконс”-ын М.Жансерик гоолдож багтаа тэргүүлэл авч ирсэн боловч эсрэг багийн Ц.Энхтөр 23 дахь, Ц.Түмэнжаргал 40 дэх минутад гоол оруулж “Эрчим”-ийн залуус 2:1-ээр яллаа.

“Хангарьд” - “Дэрэн”-гийн тулаан эн тэнцүүхэн өрнөж, тоглолтын 82 дахь минутад эхний гоол орлоо.

Энэ удаа “Дэрэн”-гийн Ц.Далайцэрэн онооны самбарт нэрээ бичүүлж, улмаар 90 дэх минутад А.Дөлгөөн ялалтаа баталгаажуулсан гоолыг оруулав. Түүнээс гурван минутын дараа “Хангарьд”-ын Ц.Мөнх-Эрдэнэ торгуулийн цохилтоор гоолдож, “Дэрэн” энэ тоглолтод 1:2-оор хожлоо.

“Сумида Жипро” баг “Андууд Сити”-д 1:3-аар хожигдоход П.Доржсүрэн 67 дахь минутанд багийнхаа цор ганц гоолыг оруулсан байна. Харин “Андууд”-аас Б.Хаш-Эрдэнэ 45, Ц.Баянжаргал 83, Н.Сайнбуян 84 дэх хоромд гоолдов. Улаанбаатар нэртэй хоёр баг долдугаар тойрогт таарч 1:1-ээр эвийн гэрээ байгууллаа.

“Улаанбаатар”-ын Ж.Цогт-Очир 17 дахь минутад тооны харьцааг нээсэн ч “Улаанбаатар Сити”-гийн А.Тэмүүжин түүнээс яг нэг цагийн дараа хариуг нь барьжээ.

“Атлетик 220” клуб лигийн шинэ цэрэг “Улаанбаатарын Мазаалайнууд”-ыг 10:1-ээр бутниргэхэд Н.Наранболдын шоу болсон гэхэд хилсдэхгүй.

Тэрбээр багийнхаа арван гоолд бүгдэд нь оролцсон бөгөөд найман гоол оруулж, нөгөө хоёр гоолын дамжуулалтыг А.Тэмүүжин, Б.Жавхлан нарт өгчээ. “Мазаалайнууд”-аас А.Чойжамц хариу гоолыг оруулсан байна.

Хуваалцах