Н.Номтойбаяр гишүүний шинэ санаачилга
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр саяхнаас НАМЗХ-г удирдах болсон билээ. Олон мянган гишүүд, дэмжигчидтэй тус байгууллагыг удирдана гэдэг өөрөө хувь хүнээс нэлээн чадал, чансаа шаардсан ажил гэдэг нь мэдээж. Түүнийгээ дагаад НАМЗХ-ын удирдлагууд мэдлэг боловсролоороо олонд танигдсан байдаг. Учир нь өдгөө М
Мэдээллийн алба

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр саяхнаас НАМЗХ-г удирдах болсон билээ. Олон мянган гишүүд, дэмжигчидтэй тус байгууллагыг удирдана гэдэг өөрөө хувь хүнээс нэлээн чадал, чансаа шаардсан ажил гэдэг нь мэдээж. Түүнийгээ дагаад НАМЗХ-ын удирдлагууд мэдлэг боловсролоороо олонд танигдсан байдаг. Учир нь өдгөө МАН-аас УИХ-д сонгогдсон 26 төрийн түшээгийн бараг талыг нь НАМЗХ-ны үе үеийн шилдэг удирдлагууд бүрдүүлж байгаа билээ.
Мөн Монголын төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогыг түргэн боловсруулахыг нэхэн суугаа залуучууд бол НАМЗХ-ныхон юм. Тэднээс гарч байгаа олон шинэ санаачилгууд нь нийгэм дэх залуучуудад таалагдаж, тэдний дэмжлэгийг авч чаддагаараа онцлогтой.
Тэгвэл НАМЗХ-ны шинэхэн удирдлага болох УИХ-ын отгон гишүүдийн нэг Н.Номтойбаяр ч өөрийн зүгээс шинэ санаачилгуудыг дэвшүүлж байгаагаа цахим хуудсаараа дамжуулан залууст уриалж байна. Тэрбээр өөрийн твиттертээ Цэргийн албыг 90 хоног болгож цэргийн академик боловсролтой хослуулан 18-27 насны бүх иргэнийг хамруулах хуулийн төслийг боловсруулж байгаагаа дурдан бичжээ.
Ингэхдээ одоогийн нэг жилийн хугацаат цэргийн албыг сайн дурын үндсэн дээр цалингийн урамшуулалтай, хөдөлмөрийн бодлоготой уяж бэлтгэж байх. Мөн 90 хоногт цэргийн хэргийн мэдлэг, Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, эдийн засаг, өв уламжлал, амьдрах ухаан зэргийг сургах нь зүйтэйг онцложээ.


















