Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Н.Пүрэвлхам: Дээрээс эмнэлэгт хэвтүүлэхийг зөвшөөрөхгүй байна гэсэн

Газрын тосны газрын экс дарга Д.Амарсайхан өнөөдөр үдээс хойш хорих 461 дүгээр ангийн уулзалтын өрөөнд нас барлаа. Тэрбээр хоригдож байхдаа эмнэлэгт хэвтэх хүсэлтээ хэдэнтээ гаргасан ч холбогдох хүмүүс зөвшөөрөл өгөөгүй аж.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Пүрэвлхам: Дээрээс эмнэлэгт хэвтүүлэхийг зөвшөөрөхгүй байна гэсэн
Н.Пүрэвлхам: Дээрээс эмнэлэгт хэвтүүлэхийг зөвшөөрөхгүй байна гэсэн. Зураг: МҮОНРТ

Газрын тосны газрын экс дарга Д.Амарсайхан өнөөдөр үдээс хойш хорих 461 дүгээр ангийн уулзалтын өрөөнд нас барлаа. Тэрбээр хоригдож байхдаа эмнэлэгт хэвтэх хүсэлтээ хэдэнтээ гаргасан ч холбогдох хүмүүс зөвшөөрөл өгөөгүй аж.

Д.Амарсайхан өнөөдөр хорих ангийн уулзалтын өрөөнд өмгөөлөгчтэйгээ уулзахаар орсон бөгөөд өмгөөлөгчөө хэд хэд дуудсан байна. Хорихын ажилтнууд нэлээд цааргалж байж өмгөөлөгчийг оруулсан гэнэ. Тэрбээр өмгөөлөгчтэйгээ дөнгөж мэндлээд өөр үг ярьж амжилгүй хорвоог орхижээ. Талийгаачийн өмгөөлөгч Н.Пүрэвдуламтай утсаар холбогдож тодруулга авлаа.

-Уучлаарай, таны өмгөөлж байсан Д.Амарсайхан гуай хорих ангийн уулзалтын өрөөнд нас барлаа гэсэн мэдээлэл ирлээ. Энэ талаар тодруулга өгөх боломж байна уу?

-Талийгаач хоёр өмгөөлөгчтэй байсан. н.Нямдорж бид хоёр. Сая би уулзаж амжсангүй, нөгөө өмгөөлөгч маань дөнгөж ороод гар барьсан, тэгээд ухаан алдсан. Дахин сэргэсэнгүй.

–Биеийн байдал нь муу байсан юм уу?

-Энэ хүн хоригдоод бараг сар болсон. Тархины мигрен гэдэг өвчтэй, өвчин нь хүндэрсэн. Хоригдсон цагаас нь эхлэн хорих ангийн ерөнхий эмч Дарханбаатар гэдэг хүнд эмчилгээ хэрэгтэй байна. Эмнэлэгт хэвтүүлж өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Өнгөрсөн 5 дахь өдөр хүртэл уулзсан. Тэгэхэд тийм өвчтэй юм байна, гэхдээ дээрээс эмнэлэгт хэвтүүлэхийг зөвшөөрөхгүй байна гэсэн. Ер нь надад энэ үгийг л хэлсээр өнөөдрийг хүрсэн. Сая хүртэл нас барсных нь дараа гэр бүлийнхэнд нь иймэрхүү л үг хэлж байна.

-Өөрөө энэ талаар юу гэж байв?

-Угаасаа хэн ч харсан бие нь муу байсан. Би энэ хүний амь насанд аюул учирч болзошгүй байна гэж хүртэл хэлсэн. За би ажилтай байна” гэснээр утсаа салгалаа.

Хуваалцах