Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Н.Сувдмаа: Улаанбурхан өвчний халдварын дийлэнх тохиолдол 10-15 насны хүүхдүүдийн дунд бүртгэгдэж байна

Улаанбурхан өвчний халдварын тохиолдол буурахгүй байгаа учраас нэмэлт дархлаажуулалтыг зохион байгуулж байгаа. Нэмэлт дархлаажуулалт нэгдүгээр сарын 26-наас хоёдугаар сарын 6 хүртэл үргэлжилнэ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Сувдмаа: Улаанбурхан өвчний халдварын дийлэнх тохиолдол 10-15 насны хүүхдүүдийн дунд бүртгэгдэж байна
Н.Сувдмаа: Улаанбурхан өвчний халдварын дийлэнх тохиолдол 10-15 насны хүүхдүүдийн дунд бүртгэгдэж байна. Зураг: МҮОНРТ

Улаанбурхан өвчний халдварын тохиолдол буурахгүй байгаа учраас нэмэлт дархлаажуулалтыг зохион байгуулж байгаа. Нэмэлт дархлаажуулалт нэгдүгээр сарын 26-наас хоёдугаар сарын 6 хүртэл үргэлжилнэ.

ХӨСҮТ-ийн Зөвлөх зэргийн тархвар судлаач, клиникийн профессор Н.Сувдмаа "Улаанбурхан өвчний халдварын дийлэнх тохиолдол 10-15 насны хүүхдүүдийн дунд бүртгэгдэж байна. Улаанбурхан өвчний халдвар авч байгаа тохиолдлын ихэнх нь дархлаажуулалтад хамрагдаагүй байна. Иймээс 10-15 насны хүүхдүүдийг нэмэлт дархлаажуулалтыг явуулж байна. Нэгдүгээр сарын 26-наас хойш 30 гаруй хүүхэд нэмэлт дархлаажуулалтад хамрагдсан. тул энэ насны хүүхдүүдэд нэмэлт дархлаажуулалт хийж байгаа юм" гэлээ.

Хуваалцах